Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир нэгдүгээр сард Украины цэргүүдэд олзлогдон хоригдож буйг албаныхан мэдээгүй байна

Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир 2026 оны нэгдүгээр сараас хойш Украинд дайны олзлогдсон цэргүүдийн баазад хоригдож байгаа тухай энэ есдүгээр сарын 3-ны өдөр “StopRussianRecruiters.org” сайтад мэдээлэл гарчээ. Энэхүү сайт “I Want to Find” төсөлтэй хамтран Украины зэвсэгт хүчинд олзлогдсон гаднын иргэдийн баталгаажсан мэдээллийг хүргэдэг юм байна.
Пунцаг овогтой Пүрэв-Очир хэмээх Монгол Улсын иргэн ОХУ-ын талд байлдаж байхдаа украинчуудад олзлогдсон тухай мэдээллийн мөрөөр бид Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Энэ тухай албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй. Тодруулаад хариу өгье” гэлээ. Харин Гадаад харилцааны яамныхан "Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам (Украиныг хавсран хариуцдаг)-аар дамжуулан мэдээллийг тодруулж байна" гэв.
ОХУ Украины дайнд гадаад иргэдийг хөлсөөр байлдуулдаг. Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир нь ОХУ-ын Зэвсэгт хүчний 38-р моторт цэргийн бригадын 21720 дугаар ангид алба хааж байжээ. Түүнийг Запорожье мужаас Украины цэргүүд олзлон авсан тухай "Stop Russian Recruiters" сайтын нийтлэлд мэдээлжээ.
П.Пүрэв-Очир яг ямар шалтгааны улмаас дайнд явсан нь одоогоор тодорхойгүй ч Монгол Улсын иргэн гадаадад олзлогдон, 9 сар хоригдож байхад монгол төр мэдээгүй байгаа нь хачирхалтай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу эр дайнд хөөрнө гэж. Сайн дураараа шунахайн сэдэлтэйгээр явсан тул тэр л биз.
Бууж өгч нэрээ гутаасан амьтныг Монголд буцааж аваад яах вэ. Мөнгөний төлөө Оросын талд байлдаад байхдаа яахав дээ. Гутамшиг
орсын шоронд хоригдож байгаад дайчлагдсан байхөө. Тэрнээс сайн дураараа хүн алах гэж явахгүй байхаа...
ФАШИСТ ОРОСЫН ТУСГАЙ АЛБАНХЫХНЫ АМАЛСАН ХЭДЭН РУБЛЬ ХУУРТАН БУЛААН ЭЗЛЭХ ДАЙНД ОРЖ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ , БУСАД ХОЛБОГДОХ ХУУЛЬД ЗААСАН ГЭМТ ХЭРЭГ ХЭРЭГ БИЕЭР ҮЙЛДЭН ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛЖЭЭ !
Хэн хаана байлдах нь монголын хууль тогтоомж зөрчиж байгаа юм байна даа гэхдээ Францын легионд олон монголчууд хөлсөөр алба хааж олон аюултай газар явж зарим нь амиа алдахад юу ярьсан юм вэ
Naadahchin orosod hvn alaad shorongosoo dainruu achigdasan shvv