СПОРТ

Монголын шүүгчид “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд ажиллаж байна

Япон улсын Айчи, Нагоя хотод болж буй “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд таеквондогийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас хоёр төлөөлөл ажиллаж байна.

Тодруулбал, олон улсын шүүгч Т.Уянга, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар Азийн наадмын таеквондогийн тэмцээний шүүлтийг хариуцан ажиллаж байна. Тэд олон улсын хэмжээний тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, тамирчдын үзүүлбэр, өрсөлдөөнийг олон улсын дүрэм, стандартын дагуу дүгнэн ажиллаж байгаа юм.

Азийн наадам нь тивийн хэмжээнд олон орны шилдэг тамирчид өрсөлддөг томоохон спортын наадам бөгөөд тус тэмцээний шүүгчээр ажиллах нь Монголын шүүгчдийн олон улсын түвшний ур чадвар, туршлагыг харуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button