Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх үндэслэлээр яллагдагчаар татчихсан. Уг саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Хэрэв прокурор яллах үндэслэлтэй гэж үзвэл хэрэгт холбогдох мөрдөн шалгалт дууссаны дараа шүүхэд шилжүүлэх процесс өрнөх юм.
Эргэн сануулахад, Х.Нямбаатарыг Т.Даваадалай нарын холбогдон шалгуулж байгаа хэрэгт хамааруулан шалгаж эхэлсэн байдаг.
Түүний нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайн тухайд,
₮6.6 тэрбумыг угаасан гэх хэргээр Т.Даваадалайг гурван сар орчим саатуулсан. Саяхан Х.Нямбаатар наадмын өмнө эх орондоо ирж хэд хонохдоо нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан Т.Даваадалайгаа "суллуулаад" буцсан. Улмаар АТГ-аас Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай болон эхнэрийнх нь дүү Н.Билгүүн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
83 хоног саатуулагдаад суллагдсан Т.Даваадалайг,
- ЭХ-ийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
- ЭХ-ийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Т.Даваадалайн хэргийн өрнөлийг ЭНД дарж унших боломжтой.
Холбоотой өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.