Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархалтай Г.Занданшатарын нэрийг цэвэрлэх технологи эхэллээ

Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр кандидатын нэг нэгддэг Г.Занданшатарыг төлөөлж өмгөөлөгч нар нь өнөөдөр (2026.10.19) АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Э.Болормаа, Х.Булгантуяа, П.Сайнзориг нарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулахаар АТГ-т өгч буйгаа мэдэгдээд, Г.Занданшатарын нэр төрийг зориуд гутаасан хэмээн цоллов.
Эдгээр таван гишүүн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Г.Занданшатарыг хэд хэдэн асуудлаар удаа дараа худал мэдээлэл тарааж, нэр төрд нь халдсан тул холбогдох байгууллагаар үнэн мөнийг тогтоолгоно гэлээ.
Эрх баригч МАН-ын бүлгийн эх адаггүй талцал газар авахын хэрээр төрийн өндөр албан тушаалтнууд хэн хэнийгээ буруутган, тал талд тус тусын баримтуудыг уралдан гарч ирж дэлгэх болсон. Үнэн, худал нь мэдэгдэхгүй зорилготой баримтуудыг хууль хяналтынхан шалгаж, үнэн мөнийг нь тогтоож, зохих ёсоор хариуцлага тооцно гэж ард иргэд итгэж найддаг. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан Г.Занданшатар ч өөртэй нь холбоотой элдэв мэдээллүүдэд цаг нь болохоор тайлбар хийнэ гэж байсан ч энэ удаад өөрөө биш, өмгөөлөгчдөө урдаа барилаа.
Хэдийгээр Г.Занданшатар спикер байхдаа 2024 оны сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодсон ч парламент дахь МАН-ын бүлгийн 38-ын талд “хамаардаг”, 30-ийн талтайгаа “тал нийлдэггүй”. Тиймээс 30-ийн талаасаа үзээтэй таван гишүүн сугалж аваад, үзэлцэхээр шийдсэн бололтой.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархалтай байгаа тэрбээр өөрөө ч, дэмжигчид нь ч цаг тулахаас өмнө нэрээ цэвэрлэх хэрэгтэй гэж үзсэн биз. Төрийн тэргүүний төлөөх марафонд гүйхээсээ өмнө "бэлтгэлээ" сайн базааж, нэрээ ч, мөрөө ч цэвэрлэх шаардлагатай улс төрч МАН-д бишгүй л.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За даа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Занданшатараас өөр хүн ч байхгүй л болов уу даа. Бидэнд ядаж л уншдаг хүн хэрэгтэй байна шүү пээ яг энэ цаг үед бол. Бусад нь уншихгүй бас дээр нь хуюийн шунал их атгаг санатай толгой муу, муугаа мэдэхгүй амбиц их. Зандан яаж бодсон толгой дээгүүр байхаа бусдыгаа бодвол.
Занданшатар нь зангарагтай даа, ядаж л боловсролоор бусдыгаа дагуулахгүй хүн шүү дээ !
Iim balai hyn MAN-n gants urdaa barih ner devshigch ym bol ter nam hoorhiiltei bish yy. Yadaj ergyy bish hyn devshyyleesei
хүн хог бас нэр төр ярина
Занданшатар Монголын гадны хөрөнгийг зогсоох хууль санаачлан батлуулсан болохоор Оросын тавиул юм болов уу? гэж бодогдоод байдаг юм.
Амбаарсгалан Үнэртэй гадуур өдрийн цагаар хоолны газруудад удаа дараа уулзаж даалгавар өгч, авалцаж байсан.
Занданшатараас өөр хүн ардын намд байхгүй