Айчи-Нагояагийн пара наадамд 45 улс өрсөлдөж байна
Ням гарагт /2026.10.18/ Айчи-Нагояагийн Азийн пара наадам нээлтээ хийж, эхэллээ. Тус спортын наадамд урьд өмнө нь байгаагүй олон орон буюу нийтдээ 45 улсын 4 мянга орчим тамирчин, албаны хүн оролцож байна. Азийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашед нээлтийн үеэр үг хэлэхдээ “Дэлхий ертөнц заримдаа хүмүүс хооронд хагарал үүсгэхэд спорт биднийг нэгтгэж чаддаг. Энд ялгаатай байдал биднийг хуваахгүй” гэжээ.
Япон улс 2021 онд Токио хотноо паралимпыг зохино байгуулсан. Энэ удаагийн Азийн пара наадам нь Япон дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид найдаж байгаа юм. Наадмын зарим төрлийн тэмцээнүүд нь 2028 онд Лос-Анжелест болох паралимпийн наадамд оролцох эрхийн шалгуур болно. Мөн тэргэнцэртэй теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн медальтнууд паралимпын наадмын эрхийг шууд авах юм.
Эх сурвалж: Kyodo News













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.