Москва 2030 оны Дэлхийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна
Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) ням гарагт /2026.10.25/ мэдэгдэл хийхдээ 2030 оны Дэлхийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг Москвад зохион байгуулах болсон гэжээ. Украины дайн эхэлснээр хойш өвөл болон зуны олимпын ямар нэгэн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг огт зохион байгуулагдаагүй байсан юм. 2025 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Сингапур руу шилжүүлсэн билээ.
“IWF” мэдэгдэл хийхдээ “Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухайд 2029 оны тэмцээнийг Энэтхэгийн Ахмедабад, 2030 оны тэмцээнийг ОХУ-ын Москва зохион байгуулна” гэжээ. Энэ нь 1983 оноос Дэлхийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг Москва анх удаа зохион байгуулах тохиолдол болох юм. Долоодугаар сард Олон улсын олимпын хороо ОХУ-ын олимпын хороонд тавьсан хоригоо цуцалсны дараа Орос болон Беларусийн тамирчдыг “IWF”-ийн олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрөх болсон.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.