НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Доктор Д.Өлзийбаатар “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” сэдвээр лекц уншина

Өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 9-нд болох үйл явдалууд.

09:00 цагт: ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. 

10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

14:00 цагт: Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийбаатар “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейд лекц уншина.

  • Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их Засаг хуулийн 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.
  • "Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Үзэсгэлэн:

  • “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

  • АНЭУ-ын Абу Даби хотод Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно. 
  • Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
  • Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button