Хятадад болсон уран гулгалтын тэмцээнд Япон гулгагч ялсанд эзэн орны үзэгчид бүдүүлэг хариу үйлдэл үзүүлжээ

Олон улсын тэшүүрийн холбоо жил бүр уран гулгалтын зургаан гранпри тэмцээн зохион байгуулдаг. Энэ жилийн гранпри тэмцээнүүдийн нэгийг нь БНХАУ Шэньжэн хотод зохион байгуулсан юм. Бямба гарагт /2026.11.07/ тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы уран гулгагч Чиба Монэ алтан медаль авчээ.
Гэвч Монэ медалиа хүлээн авах үед эзэн орны үзэгчид ёс бус хариу үйлдэл гаргаж, түүнийг доромжлон “boo”-лсэн байна. Тодруулбал үзэгчид Монаг алтан медаль авах эрхгүй, худал хуурмаг хэмээн доромжилж, мөсөн талбайг орхин гарахыг шаарджээ. Тэр 224.28 нийлбэр оноогоор ОХУ-ын Александра Игнатоваг ялсан нь хятад үзэгчид ийм хариу үйлдэл гаргасанд нөлөөлсөн байж магадгүй гэж зарим хэвлэлүүд мэдээлсэн байна. 2022 оны Бээжингийн өвлийн олимпод эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль авсан Игнатова Хятадад олон фэнтэй юм.
Монэд эзэн орны үзэгчид гаргасан хандлагыг дэлхийн алдарт уран гулгагч нар шүүмжилжээ. Тухайлбал АНУ-ын алдарт уран гулгагч Илья Малинин “Муухай зүйл боллоо. Монэ ийм зүйл туулах ёсгүй. Би тэмцээнийг бүхэлд нь үзсэн. Хүмүүс үнэхээр тэнэг хариу үйлдэл үзүүллээ” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Essentially Sports













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.