Улсын хэмжээнд АИ-92 автобензин 11 хоногийн нөөцтэй байна
Монгол Улсын хэмжээнд 11 сарын 1-9-ний өдрүүдэд нийт 20,670 тонн АИ-92 автобензин, 500 тонн АИ-95 автобензин, 71,551 тонн дизель түлш, 1,500 тонн онгоцны түлш импортолсон байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тонн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тонн АИ-92 автобензинийг буулгаж, хуваарилах түгээх ажлууд хийж байгаа аж.
Улсын хэмжээнд 11-р сарын 06-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 11, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй. Дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсан байна. Урд шөнө 140 вагон АИ-92 автобензин оруулж ирсэнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай болжээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.