НИЙГЭМНийгэм мэдээ

Ш.Алтантуяа агсаны хэргийг шударгаар тогтоохыг шаардсан олон улсын өргөдөлд 62.350 хүн гарын үсэг зуржээ

Малайз улсад ажиллаж байх үедээ амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийг шударгаар шүүхийг шаардсан “Dignity for Altantuya” олон улсын өргөдөлд 62.350 хүн гарын үсгээ зуржээ.

Монгол улсын иргэн С.Шаарийбуу охиныхоо аллагын хэрэгт нэр холбоглогчдыг олж тогтоон шударгаар шийтгэлийг нь оногдуулахыг хүссэн ч санасандаа хүрч чадалгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Тэрээр Ерөнхий сайд асан Г.Занданшатарт хандан тусламж хүссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад талийгаачийн гэр бүлд шударга ёсыг эдлүүлэх, хэргийг бүрэн шалгаж, холбогдох бүх этгээдэд хариуцлага тооцохыг уриалсан байна. Мөн олон улсын хэмжээнд “Dignity for Altantuya” цахим өргөдлийг эхлүүлж, Ш.Алтантуяагийн нэр төр, эрх ашгийг хамгаалах, хэргийн үнэнийг бүрэн тогтоох, шударга ёсыг хангахыг шаардаж байгаа юм.

Дараах холбоосоор орж гарын үсэг зурах боломжтой. https://www.change.org/p/justice-for-altantuya-shaariibuu?recruiter=1435471979&recruited_by_id=2cec9400-dd9a-11f1-b2b7-e70986928ccb&utm_source=share_petition&utm_campaign=petition_dashboard&utm_medium=copylink&share_id=mPw5qkjwhz

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button