Путин Европт үзүүлж буй цэргийн түрэмгий үйлдлээ зогсоохыг Трамп уриалжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт /2026.11.26/ мэдэгдэхдээ, өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Оросоос Европ даяар үзүүлж буй цэргийн түрэмгий үйлдлээ зогсоохыг уриалсан гэжээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын уулзалт дээр Трамп, Путин нар уулзсан юм.
Трамп уулзалтын талаар өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “БНХАУ-д ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцах үедээ Европ даяар үзүүлж буй цэргийн түрэмгий үйлдлээ зогсоохыг харахыг хүсэж байгаагаа хэлсэн. Орос, Украины хооронд хэлэлцээ хийж, асуудал хурдан шийдэгдэнэ гэж найдсаны үндсэн дээр энэ талаар удаан ярилцсан” гэжээ. Украины дайныг дипломат замаар дуусгахыг Трамп олон дахин уриалж байсан. Европ даяар үзүүлж буй цэргийн түрэмгий үйлдэл гэдэг нь ямар үйлдлүүд гэдгийг Трамп тайлбарлаагүй юм. 2022 онд Украины дайн эхэлснээс хойш НАТО-гийн хэд хэдэн улс ОХУ-ыг зориуд өдөөн хатгасан үйлдэл хийсэн гэж буруутгасан билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.