СПОРТ

Монгол Улсын шигшээ баг өнөөдөр Малайзын шигшээ багтай 19:00 цагт тоглоно

Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр “FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтоо Малайзын шигшээ багийн эсрэг хийнэ.

Тоглолт өнөөдөр (2026.11.29)19:00 цагт “М Банк Арена”-д эхлэх бөгөөд Монголын шигшээ баг эх орныхоо талбайд өрсөлдөж буй энэ удаагийн цувралын гурав дахь тоглолт юм.

Манай шигшээ баг эхний тоглолтдоо Индонезийн багийг 72:64-өөр хожсон бол хоёр дахь тоглолтдоо Хонконгийн шигшээ багийг 83:59-ээр буулган авч, дараагийн шатанд шалгарах эрхээ хэдийн баталгаажуулжээ. Ийнхүү хоёр дараалсан ялалт байгуулсан Монголын баг өнөөдрийн тоглолтоор хэсгийн шатны өрсөлдөөнөө өндөрлүүлнэ.

Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од багийн ахлагчаар ажиллаж байна. Түүнчлэн Э.Ариунболд ахлах дасгалжуулагчаар багийг удирдаж байгаа юм.

Монголын шигшээ багийн хувьд эх орныхоо талбайд тоглож, хөгжөөн дэмжигчдийн уухайн дор гурван тоглолтоо хийх нь энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдлуудын нэг байв. Өнөөдрийн Малайзтай хийх тоглолт нь дараагийн шатанд өрсөлдөх багийн бэлтгэл, формоо бататгах чухал боломж болох юм.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button