УРЛАГ
“Royal Dance”бүжгийн хамтлаг 2 дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

Монгол Улсын “Royal Dance” латин бүжгийн хамтлаг “Хореографик латин” бүжгийн насанд хүрэгчдийн ангилалд хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
Тус хамтлагийн түүх 2009 онд “Moon Dance” бүжгийн клуб байгуулагдсанаас эхтэй бөгөөд 2013 онд клубийн дэргэд “Moon Dance” хамтлагийг байгуулжээ. Улмаар тус хамтлагийн залгамж халаа болсон “Royal Dance” амжилтын буухиаг үргэлжлүүлж, дэлхийн тавцанд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байна.
Мөн Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Royal Dance” хамтлагийн өсвөрийн баг 2026 оны “WDSF Хореографик латин” бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Тус тэмцээнд дэлхийн 21 орны 112 баг, 1054 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.