Нийгмийн
		
	
	
Үс засуулбал өнгө, зүс доройтно

Аргын тооллын 3 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 17, Тугчин одтой, Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явахаар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.