НИЙГЭМ
"COVID-19 халдварын 48 хувь нь Европ тивд бүртгэгдсэн”

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ДЭМБ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ДЭМБ-ийн сүүлийн мэдээгээр шинээр долоон нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Халдварын 48 хувь нь Европ тивд бүртгэгдэж, 6000 хүн нас бараад байна.
Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч, эрчимтэй нэмэгдэж байна.
ДЭМБ-ийн бүсүүдийн элчин сайдууд болон яамд, дипломат албад цахим хурал хийсэн. Ингэхдээ коронавирусийн халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг онцолсон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.