УЛС ТӨР

МАХН, ИЗНН, МУНН-ууд нэгдэж, “Та бидний эвсэл” байгуулжээ

Улс төрийн сонгуульд ямар тактик барьж орох вэ гэдэг нь тодорхойгүй байсан олон улс төрийн хүчин өнөөдөр нэгдэж, эвсэх шийдвэр гаргаснаа танилцуулж, эвслийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Тухайлбал, МАХН-ынхан энэ удаагийн сонгуулиар ИЗНН болон МУНН-тай хамтарч “Та, бидний эвсэл” байгуулснаа өнөөдөр /2020.02.23/ зарлаж, намын дарга нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

МАХН-ын Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян нээлтийн үеэр үг хэлэхдээ “МАХН-ын гуравдугаар сарын 22-ны өдрийн Бага чуулганы 10 дугаар тогтоол, ИЗНН-ын Үндэсний хорооны гуравдугаар сарын 21-ний өдрийн аравдугаар тогтоол, МУНН-ын Улс төрийн зөвлөлийн мөн сарын 21-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус тус “Та бидний эвсэл” байгуулагдах шийдвэр гаргасан ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИЗНН МУНН НӨГӨӨХДӨӨ ЧИРЭГДЭЭД УНАХНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button