НИЙГЭМ

Я.Буянжаргал: Вирус эхээс урагт дамжих, ураг амьгүй болох зэрэг нь нотлогдоогүй байна

ЭМЯ коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Улсын хэмжээнд 3347 иргэн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 2057 иргэн тусгаарлалтад байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхон аймагт 42, Сэлэнгэ аймагт 2, Баян-Өлгий аймагт 33, Дархан-Уул аймагт 4, Дорнод аймагт 18 хүнийг тусгаарлан ажиглалтад авсан. Нийт 297 эмч, эмнэлгийн мэргэжилтэн халдвартай болон тусгаарлалтад байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Бид эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга, техникийг ашиглаж байгаа. Ерөнхийдөө эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна. Иймд халдвартай эх амны хаалт зүүж, гараа ариутгаж байж хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа. Мөн Диализ эмчилгээнд орсон иргэд эмчилгээнийхээ дараа бөөндөө сууж хооллохыг хориглож байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button