УЛС ТӨР
У.Хүрэлсүх: Засгийн газар ОГЦРОХГҮЙ, сонгууль ХОЙШЛОХГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.03.27/ ковид-19 вирусийн улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгууль хойшлох эсэх талаар байр суурийг сонирхлоо.
Тэрбээр, УИХ-ын сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байгаа. Засгийн газар огцрохгүй. ҮАБЗ улс орны эрх ашгийг хамгаалах тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа.
Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргаад байгаа билээ. Энэ дагуу Засгийн газар огцрох уу, сонгууль хойшлох уу зэрэг эргэлзээ үүсээд буй юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар ч зохион байгуулалтгүй болж коронод давхар ниргүүлэх аюул ч гарч мэднэ .сонгууль гэж ханарч байгаад коронод ниргүүлэв ээ .короногоос салчихаад сонгуулиа хийх нь дээр сонголт юм .сонгуулийг хэзээч хийж болно .
сонгууль хойшлуулсан нь зөв дөө. цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлш, нефть боловсруулах үйлдвэр гээд олон эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй
Сонгуулийг хойшлуулсан нь дээр
сонгууль хойшлоно короногоос салаагүй байж яаж сонгуулдах вэ ард иргэдийн сэтгэл зүй амьжиргаагаа залгуулах энэ тэр гээд асуудал их байхад зэрэгцээд сонгууль гээд сууж байх уу