Б.Янжмаа: АНУ-д халдварын оргил үе тохиох болоогүй байна

Өнөөдөр /2020.03.30/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Үүгээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, халдвар авсан нь тогтоогдон эмчлэгдэж байсан хоёр иргэн эдгэрсэн тул өнөөдөр эмнэлгээс гаргах тухай мэдэгдсэн билээ.
Харин ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа,
“Дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар эрчимжсээр байна. Хамгийн эрчимтэй халдвар тархаж буй нь АНУ. Гэхдээ тус улсын эрүүл мэндийн байгууллага, халдварын оргил үе хараахан тохиох болоогүй, ирэх долоо хоногт эхэлнэ гэх судалгаа гаргасан. Мөн 100 мянга гаруй хүн нас барах тооцоолол гаргасан.
Иймд тус улсын зарим мужид хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байна. 10-аас дээш хүн цугларсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, өндөр настнуудад гэрээс гарахгүй байх гэхчлэн шаардлагыг тавьж байна.
Итали, Испани зэрэг Европын орнуудад нөхцөл байдал хүнд хэвээр байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.