Нийгмийн

ГХЯ: Индонезод гацсан гурван охины визийг Японы тал цуцласан

Индонез улсад болсон талбайн теннисний “Fed cup” тэмцээнд оролцон, тус улсаас эх орондоо ирж чадахгүй байгаа гурван тамирчны ар гэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд захидал бичсэн.

Харийн нутагт 40 гаруй хонож буй өсвөр насны гурван тамирчны нэр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд багтсанд хасагдсан. Тэднийг хасаж, өөр иргэдийг оронд нь авч ирлээ гэж зарим хүн шүүмжилж буй. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад “Тэдний визийг Японы тал цуцласныг юун түрүүнд тодотгоё. Энэ их ажлын хажуугаар ГХЯ-ыг ингэж гүтгэхгүй, үндэслэлгүй мэдээлэл тараахгүй байхыг хүсье.

Дээрх гурван охин гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд бичгээр хандсан. Үүнийх нь дагуу бид Индонезоос Японы виз авч өгсөн юм. Гэтэл Японы тал гуравдугаар сарын 28-наас өмнө олгосон визүүдээ цуцалсан. Тэгээд дээрх гурван охин Японд очих боломжгүй болсон юм. Түүнээс биш тэдний нэрийг ГХЯ хассан юм ер байхгүй” гэв.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БУРУУ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭХЭЭС ӨМНӨ МЭДЭЭЛЛЭЭ ШУУРХАИ ХҮРГЭЖ БАИЛДАА ..... НЭГ ЮМ ЦАЦАГДААЛ ЭВГҮИТЭЭД ИРЭХЭЭР ТЭГЧИХСЭНШДЭЭ , ТЭГДГИИНШДЭЭ ГЭЭЛ АРЬСАА ХАМГААЛАХ ГЭЖ ҮИЛЭЭ ҮЗЭЖ БАИХААР

Зочин
Зочин

Тайлбарлаж хариу хэлэхгүй бол хэн яасан нь хүн мэдэхгүй. Төрийнхөн юм бичихээр хариу харилцахгүй байгаад гол асуудал байна. Одоогийн байдлаар ингэж тэгж гээд байдал мэдэгдэж байх ёстой.

жирийн нэг эмэгтэй, ээж, охин, эхнэр
жирийн нэг эмэгтэй, ээж, охин, эхнэр

Гадаад яамныхан өөрсдөө үр хүүхэдтэй хүмүүс баймаар юм. Бага насны охид шүү дээ! Насанд хүрсэн хүн бол яахав! Эх хүний хувьд тэд нарыг өрөвдчихлөө. Эцэг эх нь яаж шаналж байгаа бол доо, хөөрхий

Иргэн
Иргэн

Цагаан сарын үeэр явсын байна. Тэр үeд бараг хөл хориотой байсан. Юугаа хийж хүний жоохон хүүхдүүд аьч явсын, авч явсан хүн нь тэр хариуцлагаа үүрээч. Том толгой гаргачаад, одоо буруудаад, байдал бишдэхээр төр засгаа буруутгахын.

Холбоотой мэдээ

Back to top button