Б.Бямбадорж: “Хонхтой” цэцэрлэгийн моддын 30 хувийг л нүүлгэнэ, хөшөө дурсгалыг эвдэхгүй

Өнөөдөр /2020.04.02/ Төв талбайн урд хэсэгт байрлалтай “Хонхтой” цэцэрлэгт хийгдэх шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийлээ.
Шууд дамжуулалтын холбоос:
Тэрбээр,
“Энэ төсөл 2019 онд тендерээр шалгарсан. Тэр үед 3.2 тэрбум гэдэг зардал нь батлагдаж, төсөвт орсон. Өнөөдөр гэнэт санаачлаад хийж байгаа асуудал биш юм. Цэцэрлэгийн өндөр нарс моддыг буюу нийт моддын 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Моддыг нүүлгэж тарихад одоо хамгийн тохиромжтой цаг үе нь юм.
Иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгах гэж байна хэмээн буруу ойлгож байна. Нарснаас бусад навчит, шилмүүст модлог ургамлууд байрандаа байна. Тэднийг хашаалж, илүү цэгцтэй арчилж ургуулна.
Одоогийн байдлаар энэ моддыг усалж ч болдоггүй. Дээрээс нь Нийслэлийн төв талбай дээрээ нийтийн жорлонтой, үзэгдэх орчныг хязгаарласан өндөр нарс модод бүхий цэцэрлэгтэй улс байхгүй.
Тиймээс энд шинэ усжуулалтын дэд бүтэц суулгана. Задгай театр барина, усан оргилууртай болно. Мөн хоёр сортын зүлэг тарина. Хөгжингүй орны иргэд цэцэрлэгийн ногоон зүлгэн дээрээ хэвтэж, амардаг. Сонгууль дөхөж буйтай холбогдуулж үүнийг улстөржүүлж, ажил гацаахаар оролдож буйд харамсаж байна” гэлээ.

Харин уг бүтээн байгуулалтыг нэн шаардлагатай, цагаа олсон арга хэмжээ биш хэмээн үзэж буй иргэн Ж.Энхбат эсрэг талын байр сууриа илэрхийлсэн юм. Тэр,
“Хэрэв энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал энэ хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зурсан. Дэлхий дахинд вируст халдвараас болж эдийн засаг хямарч, онцгой нөхцөлд орж, ААН-үүд дампуурахын ирмэг дээр ирээд байхад ийм бүтээн байгуулалт хийх нь буруу. Эрдэмтэд энэ моддын 60-70 хувь нь үхнэ, нүүлгэн шилжүүлэх үед үндэс нь тасарна гэж байна. Үүнийхээ оронд гэр хороололд нэг цэцэрлэг ч болтугай барих хэрэгтэй. Иргэн Энхбат улс төр хийж байгаа юм биш” гэсэн юм.

Х.ЭРХЭС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ц.МЯГМАРСҮРЭН, О.ЦОЛМОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗҮГЭЭРЭЭ ТҮРГЭН ЧАНАРТАЙ ГОЁ ЮМ ХИЙГЭЭД ДУУСГА
Тийм усан басейнийг болон бусад зүйлийг машины зогсоолын талбайнаас хийх хэрэгтэй. Басейн бол 3 сар ашиглагдаж бусад сард хог болно. Яагаад ойлгохыг хүсэхгүй байна аа. Заавал эсэргүүцэл хэрэгтэй гэж үү.
4 жил юу ч хиихгүй эргэж буцаад хоосон шоу хииж дууссан ганц сарын дараа бүрмөсөн явж байж юун олон барилга бүтээн байгуулалт вэ.сонгуулиин мөнгө босгож буй нэриин доор хэдэн тэрбумыг идэх арга угаасаа гарахгүй юм чинь хоолоо олж байгаа нь
Ter honhyg zailuul. Muu eryn ed
гэр хорооллоо тохижуулахгүй байж зүгээр байгаа цэцэрлэгийг засаж сэлбээд л болно шүү дээ. Урдаа хямарч зээл гуйж бж юун усан оргилуур вэ. Хөл хорио зунжин үргэлжлэхбайхад юун цэцэрлэгт хүрээлэн. Хэний бизнес вэ гэдэг нь удахгүй илрэх байх
Эсэргүүцэж бна..цагаа олоогүй ажил бна..наадхаа дараа бл хар малуудаа..яасн их мөнгөтэй юм..Цаана чинь дэлхии сүйрч бна. Манайх шг ядуу орныг хэнч тоохгүй. Эдиин засаг унахад нэг алхам дутуу бна. Манайхан л блсон хойно хииснээ устгадаг шүдэ