НИЙГЭМ

ШИНЭ ШИЙДЭЛ: Машинаа ачуулсан бол хаана аваачсаныг нь цахимаар олоорой

Та тээврийн хэрэгслээ ачиж журамлуулчхаад хааш ачсаныг мэдэхгүй, аль эсвэл хаана засвар үйлчилгээ, зогсоол байгааг мэдэхгүй байна уу?

Тэгвэл та Smartcar.mn сайтад нэвтэрч автомашинтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой болжээ.

Та машинаа хаанаас хаа хүртэл ачуулснаа мэдэхээс гадна торгууль болон татвараа төлөөгүй бол төлсөн ч болно. Хаана төлбөртэй, төлбөргүй зогсоол байгааг мэдэж, дотроо хэдэн машины багтаамжтайг нь ч мэдэж болно гээд бод доо. Мөн машины угаалгын газар, сэлбэг, засвар үйлчилгээний газруудын талаарх байршил болон бусад мэдээллийг авах боломжтой.

1.АЧУУЛСАН МАШИНАА ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

Эхлээд Smartcar.mn сайт руу нэвтэрнэ.

Улсын дугаар оруулах хэсэгт дугаараа оруулснаар таны машины талаарх бүх мэдээлэл гарч ирэх болно.

Хэрэв та машинаа ачуулсан бол ачилт, журамлалт цэс рүү орно. Хаанаас, хэзээ, аль журамлах хашаа руу ачсан талаар мэдээлэл гарч ирнэ.

2.ТАТВАР БОЛОН ТОРГУУЛИА ЦАХИМААР ТӨЛӨХ БОЛОМЖ

Татвар төлөлт болон торгуультай эсэхээ мэдэж хэрэв төлөөгүй бол онлайнаар төлөх боломжтой.

Төлөх гэсэн бичиг дээр дарж мэдээллээ оруулснаар торгууль болон татвараа шууд төлж болно.

3.ЗОГСООЛ, АВТО ЗАСВАР, УГААЛГЫН ГАЗАР ХАЙЖ БАЙНА УУ?

Түүнчлэн хаана, хаана автомашины засвар, угаалгын үйлчилгээний төв байгааг харж болохоос гадна зогсоолуудын талаар мэдээлэл авах боломжтой.

Үйлчилгээний газрын байршил дээр дарахад ямар, ямар үйлчилгээ үзүүлдэг болох нь товч, тодорхой гарч ирнэ. Тухайлбал, оношилгоо хийдэг бол тийм, тос солтдог бол тийм гэх мэтчилэн харагдах болно.

Харин зогсоолын байршил дээр дарахад нийт хэдэн машины зогсоолтой болон төлбөртэй эсэх мэдээлэл гарч ирнэ. Догь байгаа биз.

4. ЗАМ ТЭЭВЭР, ЖОЛООЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мөн цаг үеийн шуурхай мэдээлэл, шийдвэрүүдийг нэг дороос мэдээ, мэдээлэл цэсээс авна.

Эргэлзээтэй зүйл гарвал тусламж цэс рүү ороход түгээмэл асуултууд гарч ирэх болно. Асуулт тус бүр дээр дарж хариултаа авах боломжтой.

Мөн smart саr аппликейшнд ачилтын цэс болон бусад хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй шинэчлэгдэх аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button