Нийгмийн

“Францад амьдардаг монгол бүсгүйн хэлсэн шиг хар тамхинд хордож, зарагдсан асуудал болоогүй”

Франц улсын Марсель хотод амьдардаг монгол бүсгүй хар тамхинд хордож, бусдад зарагдсан тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, тусламж хүссэн билээ. Тэр бээр “Хамт амьдарч байсан Молдав иргэн миний бичлэгийг порно сайтад зарж байсныг мэдсэн. Хоолонд маань хар тамхи хийж, хордуулаад, гэрийн хорионд байлгаж байна. Мөн нохойны хоолонд бас хар тамхи хийсэн. Бид хоёрын амь хутганы ирэн дээр ирлээ. Элчин сайдын яам амарсан, цагдаа тоохгүй байна. Хамтран амьдрагч маань “Чи аль хэдийн зарагдсан” гэж хэлээд хорьсон” гэж бичсэн юм. Харин энэ талаар Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны консул А.Нямбазараас тодруулахад “Олон нийтийн сүлжээгээр цацагдсан шиг асуудал болоогүй.

Тухайн эмэгтэй нь Франц улсад олон жил амьдарч байгаа юм билээ. Хамтран амьдрагчтайгаа маргалдсаны улмаас ийм асуудал үүссэн гэсэн. Хоолонд нь хар тамхи хийгээд, хорьчихсон зүйл байхгүй. Сэтгэл санааны хямралтай байх үедээ сэтгүүлч рүү мессеж бичиж, буруу ойлголт өгсөн гэсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Нарин тодорхой мэдээлэл өгөх хүсэлтийг цагдаагийн газарт илгээсэн. Тухайн эмэгтэй өөрөө цагдаад гомдол гаргаад, хэргийг шалгуулж байгаа. Гэхдээ энд тухайн иргэн хэлсэн шигээ өөрөө юу болсон талаар байцаалт өгөхөөс татгалзах юм бол асууж, лавладаггүй. Хүнд нөхцөл байдалд орж, бусдад худалдагдсан зүйл байхгүй. Манай Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй ханддаг. Гадаад, монгол гэлтгүй “Хамт амьдарч байгаа хүн маань намайг зодоод байна” гээд ханддаг гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний шуудан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button