Нийгмийн

Буу оролдож байгаад сум алдан ээжийнхээ аминд хүрчээ

Долоон настай хүү буу оролдож байгаад сум алдаж, ээжийнхээ аминд хүрч, дүү нь хүнд шархадсан хэрэг өчигдөр /2019.07.09/ гарчээ.

Хэргийг тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж, 39 настай ээж болон таван настай охин дүүгээ бууджээ.

Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт хүргэгдэн ухаангүй байгаа гэлээ.

Иймд Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-18 20:44

Ibilex Cephalexin Std Cephalexin Mixed Propecia Prostata Efectos Secundarios [url=http://cialibuy.com]cialis without prescription[/url] Best Prices On Cialis 5 Mg Cheap Brand Viagra 100mg

Холбоотой мэдээ

Back to top button