Нийгмийн

Шуурхай: Төрсөн ахыгаа согтуурсан үедээ 13 хутгалан хөнөөжээ

Дүү нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн ахтайгаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэснээс болж аминд нь онц хэрцгий аргаар хүрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутагт ах дүү хоёр зодолдоод байна гэх мэдээлэл хөршүүүдээс нь цагдаад ирүүлжээ. Мэдээллийн дагуу өдрийн 15 цагийн орчимд шалгахад 30 настай Э нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах  46 настай Т-г нийт 13 удаа хутгалан хөнөөсөн байжээ.

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид очиж шалгахад хохирогч 46 настай Т нь нүүр болон нуруу, хүзүү, цээж хэсэгтээ хутганы шархтай нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.

Мөн хэрэг үйлдсэн этгээдийг хэргийн газраас баривчлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгаж байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button