УЛС ТӨР

Х.Баттулга: Хугацаа нь дууссан барааг авдаггүй шигээ цензур тавьж, сонголтоо хийцгээе

Өнөөдөр /2020.06.24/ УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07.00 цагт эхэлсэн санал хураалт оройны 22.00 цагт хаагдах юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн санал авах байранд хүрэлцэн ирж, саналаа өглөө. Үүнийхээ дараа олон нийтэд хандан:

“Ингээд монголчууд найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиа өгцгөөж байна. Ард түмнээ, ялангуяа шинэ залуу үеэ сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц орон даяар 40 гаруй хувьтай, нийслэлд 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авлаа. Бид гэртээ, өөрсөддөө хугацаа нь дууссан, гарал үүсэл нь тодорхойгүй барааг худалдаж авдаггүй шүү дээ. Үүнээсээ ч илүү нарийн цензур тавьж сонголтоо хийгээрэй гэж уриалмаар байна.

Зарим хөдөө, орон нутгуудад мөнгө тараасан гэх асуудал мэр сэр сонсогдож байна. Урьд, урьдын сонгуулиудаар ч мөн сонсогддог байсан. Ер уул, уурхайн бизнестэй хүмүүс сонгуульд их мөнгө зарж оролцдог. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-д толгой хорогдохыг зорьдог болсон гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-06-24 19:04

Ерөнхийлөгч ёстой зөв үг хэллээ. З�##�уучууд маань эх оронч сэтгэлгүй байгаа нь ёстой аймшиг. СХД-н 27-р тойрогт сан�##� өгөх хүн ховор. Ялангуяа 20-р хорооны иргэд хэсгийн ахлагчдын элдэв явуулгад зэвүүцэж сан�##�аа өгөхгүй байгааг МАН ойлгорой

Зочинкк
Зочинкк
2020-06-25 08:07

шоронд хийгээд бай одоо элбэгдоржмйн баг үлдлээ шууд ачаад шокт

Холбоотой мэдээ

Back to top button