Нийгмийн

САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн эх амаржиж охинтой болжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. 3/24-нөөс эхлэн 5447 иргэн хяналтад байсан. Үүнээс 623 иргэн гэрийн хяналт руу шилжсэн. Хяналтыг сум дүүргийн 122 эмч мэргэжилтнүүд үзэж байгааг мэдээллийн эхэнд онцлов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "6/30-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн шинжилгээний багийнхан 406 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Санамсаргүйгээр 7 сорьцыг түүвэрлэн хийхэд коронавирус илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн нэг сайн мэдээтэй. ОХУ-аас ирсэн 21 настай оюутан 36 хоногийн дараа эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Мөн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн эх амаржиж охинтой болсон” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button