Нийгмийн

Автомашиныхаа цонхоор хүүхдүүдээ гаргасан жолоочид арга хэмжээ авчээ

Энэ оны зургаадугаар сарын 29-ны өдөр 12.10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын уулзвар орчим, М жолоочтой “Toyota Alphard” маркын автомашин нь хурдыг хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил гаргасан зөрчлийг иргэдээс цахим хэлбэрээр ирүүлсэн. Тус зөрчлийг тээврийн цагдаагийн албан хаагчид шалгаж, иргэн М-д зөрчлийн тухай хуулийн 14.7.3-ын 32 дахь хэсэгт заасанчлан арга хэмжээг тооцож ажиллажээ.

https://www.facebook.com/xoleokhan/videos/pcb.2627832600801803/1313436562382433/?type=3&theater&ifg=1

Тодруулбал, М-ын жолоо барих эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон байна.

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/607035223559643/UzpfSTEwMDAwMzg2MzA1NjA5MDpWSzoyNjMwMDYxMDEzOTEyMjk1/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт зам тээврийн ослын улмаас 180 хүний амь нас хохирсноос хурд хэтрүүлэх буюу онхолдох хэлбэрээр 82 хүний амь нас хохирсон харамсалтай тоон мэдээ байна. Иймд нийт иргэнд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг хэтрүүлэхгүй байх мөн бага насны хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-07-02 13:48

энэ бичлэг хийсэн жолооч хурд хэтрүүлээд байгаан биш үү арга хэмжээ авсан уж

энэрэл
энэрэл
2020-07-02 13:54

Зөв сайн торго. Тэгээд сэтгэцийг нь ш�##�гуул.

Холбоотой мэдээ

Back to top button