Хөнөөсөн хүнийхээ картаар найз охиндоо шаар авч өгөөд цагдаад баригджээ

Сүүлийн жилүүдэд нэлээд амжилттай ажиллаж байсан “Gokada” технологийн фирмийн үүсгэн байгуулагч Фахим Салехийг нас барснаас нь хойш нэг өдрийн дараа буюу долдугаар сарын 14-нд цагдаа нар олсон.
Ингээд түүний туслахаар ажилладаг байсан 21 настай Хаслип хэмээх эрийг сэжиглэж, баривчилсан бөгөөд тэрбээр хэргээ хүлээжээ. Хаслип хөнөөсөн эзнийхээ гэрийн үүднээс зугтахдаа иргэний үнэмлэхээ унагасан гэж цагдаа нарт мэдүүлсэн байна.
Үнэн хэрэгтээ тэрбээр Фахим Салехийг хөнөөснийхөө нөгөөдөр банкны картыг нь ашиглан хэд хэдэн үнэтэй брэндийн дэлгүүрүүдээр хэсэж явсан нь камерын бичлэгүүдэд буун үлджээ. Маргааш нь болох найз охиныхоо төрсөн өдөрт зориулан үлээдэг шаар худалдаж авч, тооцоог нь тус картаар хийснээсээ болж цагдаа нарт баригдсан аж.
Хаслимыг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгажээ.
Г.САНЧИРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22