ЖАГСААЛТ: Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй нь САЙН УУ, эсвэл..?

БНХАУ-ын Ухань хотоос эхлэн анагаах ухааны түүхэнд бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн вирус “Covid-19” тарж, энэ нь дэлхий даяар цар тахлын хэмжээнд дэгдлээ. Дэлхий коронавирустэй хамт хагас жилээс илүү хугацааг өнгөрүүлж байна.
Монгол Улс БНХАУ-тай шууд хиллэдгийн хувьд энэ вирусийн халдварыг дотооддоо алдах магадлал тун өндөр байсан. Гэсэн ч Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласны дүнд монголчууд халдварыг дотооддоо, өөрөөр хэлбэл хүн амынхаа дунд алдаагүй. Харин тусгай үүргийн онгоцоор гадаадад гацсан иргэдээ татан авчирч эхэлснээр манай улсад халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн. Эдгээрийг “зөөвөрлөгдсөн тохиолдол” хэмээн нэрлэж буй.
Нэг ёсондоо олон улсын тавцанд “Бид халдварыг хүн ам дотроо алдаагүй” хэмээн сайрхах, бахархах нэгэн үзүүлэлт нь энэ болоод байгаа. “Төр засаг сайн ажилласан учраас тэр” гэдэг санаа энэ өгүүлбэрийн араас үргэлж цухалздаг. Зарим албаныхан “Дэлхийд манайхаас өөр халдварыг дотооддоо алдаагүй улс байхгүй” гэж мэдээлэл хийх нь ч бий.
Коронавирусийн халдварыг нийт хүн амын дунд алдалгүй, эмнэлгийн тусгаарлалтын орчинд хянаж, барьж чадсан улс цөөн гэдэг нь үнэн. Гэхдээ яг ямар улсууд энэ жагсаалтыг бүрдүүлэх вэ хэмээж үзвэл сонирхолтой дүр зураг, басхүү асуулт харагдах юм.
Жагсаалтыг 25 сая хүн амаараа БНАСАУ буюу Хойд Солонгос тэргүүлнэ. Араас нь Туркменистан улс 6 сая гаруй хүн амаараа жагсана. Энэ хоёр улс хоёул дарангуйллын засаглалтай гэдгийг олно улс судлаачид төдийгүй гадаад, дотоодын үйл явдал сонирхож уншдаг энгийн иргэн ч гадарлана. Энэ хоёр улсын араас Монгол 3 сая гаруй хүн амаараа бичигдэж байгаа юм.
Харин бидний араас дандаа хэдхэн арван мянган хүн амтай арлын улсууд жагсана. Тухайлбал 307 мянган хүнтэй Вануату, 11 мянга 793 хүн амтай Тувалу гэх мэтээр үргэлжилнэ. Эдгээр нь дарангуйллын тогтолцоо үгүй ч цөөн хүн амтай, эх газраас тусгаарлагдмал гэдэг онцлогтой.
- Хойд Солонгос
- Туркменистан
- Монгол
- Соломоны арлууд
- Вануату
- Самао
- Микронез
- Тонга
- Маршалын арлууд
- Палау
- Тувалу
- Науру
Том дүр зургаар нь энэ жагсаалтыг ажвал Монгол Улсыг нэг бол дарангуйллын хүчтэй системтэй улс, нэг бол цөөн хүн амтай, жижиг улс гэдэг хоёр өнгө төрхөөр шууд дүгнэх боломжтой байгаа юм. Хэдий халдварыг дотооддоо алдаагүй нь үнэлж баршгүй том амжилт боловч адил улсуудын жагсаалтад бид нэг “тиймхэн” төрхтэй харагдах ажээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Garchig ni hurtel teneg. Ooroosoo asuu.
Tenegteerei.setguulchee.
Г.САНСАРМАА чи Зүгээр Л тэнэг
Юу гэх гээд байгаа юм бол доо. Хүн амаа ковид-19-өөр өвчлүүлэлгүй арга хэмжээ авсанаас өө хайгаад байж болохгүй л болов уу?
Тэгээд яах вэ, хэргээр алдчихмаар байна уу? Тэгвэл саак харагдах гээд байна уу? Айн, манай оркууд аа.
Covid Aldaagui baigaa ni baharhal bish uu. Bichih yumaa olj yadsan setguulch ve. Hedhen hun amtai, haa saagui amidarch baigaa Mongolchuudaa hiliin chandaas avch. zavgui ajillaj baigaa emch, ontsgoi, tsagdaagiin ajilchiddaa bayrlah heregtei
Г.САНСАРМАА чи Зүгээр Л тэнэг
Aldaagui n amijilt
Энэ одоо юу вэ, бичих юм олдохгүй байгаа бол мэргэжлээ солиоё
усан тэнэг сэтгүүрч вэ ЮМ УНШ ЭРГҮҮГЭЭ АРИЛГА
Туркменстанд ч , Хойд Солонгост ч илэрсэн. Нэг талыг барих гээд байна даа, чи. Чи өөрийн мэдлэггүй бол, ийм аргаар мөнгө биш, өвчин олно.
Тэгээд өвчин тархсан улс орнууд гоё харагдаад байна уу? Энэ юмыг бичсэн хүн солиотой байх өө.
Yu dongosood bga durak ve
Ийм тэнэг юм бодож сэтгэж бичиж байдаг усаар дүүрсэн тархитай амьтан бэ?! Хөгжилтэй, эрх чөлөөтэй орон гэж харуулах гэж хэдэн арван мянган хүнээ өвчлүүлж хэдэн мянган хүнээ үхүүлэх ёстой байсан юм байхдаа!!!
Чиний бичсэнээс харахад бусдад баян юм шиг харагдах гэж өр тавьж бренд цүнх үүрдэг хүүхнүүдийн нэг байнадаа.
Дарангуйллын засагтай улс гэх гээд байгаа ухаантай юм уу? Битгий улс төржиж балайраад бай. Чи, эсвэл ойр дотны чинь хүн халдвар авчихсан бол ингэж бичиж, балайрч чадах уу? Сайн ажилласанаар чам мэтэд балайрах эрхийг чинь олгосон хэрэг.
Короно алдаагүй нь цөөн хүн амтай, таруу суудаг нь нөлөөлж байгаа ч гэсэн манай ЭМЯ, УОК-н сайн ажилласны үр дүн гэдгийг ард иргэд мэдэж байгаа. Хяналт, тусгаарлалтаа улам чангатгаж байж л короног алдахгүй гэдгийг бүгд ухамсарлацгаая даа.
Алдаагүй нь үнэн юм чинь хэдэн улсын дараа орно уу?Ямар хамаа бна.дотоодод халдаагүй нэгч хүн зовидоор үхээгүй юм чинь төр засгийн бодлого эмч нарын буян биш үү?хэрэгтэй хэрэггүй юм бичих хэнд ч хэрэггүй
.Yamr erguu amitan be.hamgaalalt sain baigaagui bol ihenh ni UB taa amidardag bid yaaj bol?.Uchnun hunii ajil hudulmuriin zutgeliig Yaah gej gutaagaad baigaan? Odoo Ch delhii dahin aij bhad
Тэнэг хүн биш үү. Энэ сэтгүүлч гээд бга нөхөр.
Бичих сэдвээ олж ядсан эргүү хүүхэн бэ
Дарангуйллын засаглал гэдгийг ямар шалгуураар тогтоосон бэ? АНУ-ын шалгуур уу эсхүл өөр хаа нэг газрын шалгуур уу? Ардчилсан, дарангуйлалгүй байх нь ард иргэдийн өдөр тутмын амьдралтай ямар хамааралтай байдгийг судалж үзсэн үү?
АРын фон нь Цонжин хапийг гаргаждээ, Энэ Сансармаа гуай. Тэгэхлээр өөрийнх нь санаа бус ерөнхийлөгчийн даалгавар гэж харагдуулах гээ юм болов уу? Ер нь вирусь тараагаад яах гэсэн юм бол. Цөөхөн түмнээ цөөлөх санаатай юм болов уу? Тэгвэл өө
Uiddimu yadin iim hachin ym niitled bhda yadin. Arai2
iim medeeleliig olon niited tugeeh ni yamar uchirtai yum be. hiih yumaa olj yadsan yum bhdaa.
xaxa medreliine shalgaj awdaggvi ymuu
Энэ сэтгүүлчид яагаад юмыг заавал гуйвуулж байдаг юм бэ яагаад сайн талаас харж болохгүй гэж заавал муу тийш нь чиглүүлж хар бараан мэдээлэл тавьж байж өөрийгөө мэдэрдэг юм уу хаашаа юм ёс зүйгүй хүн байна сэтгүүлч гэсэн сайхан мэргэжлийг
Энэ хүнд хамаатуулмааргүй байна
Uffff iim t1 niitlel bichheesee icheech setguulchee bs site ni niitleed!