УЛС ТӨР

Парламент дахь ЭМЗЭГ ДЭЛБЭЭНҮҮД

Муу дээр муухай, муухай дээр улцан гэж. Буруу үг хэлж, болохгүй үйлдэл хийчхээд дуугүй өнгөрөхийн оронд өөрийгөө өмөөрч хамгаалан, сошиал орчинд попордог гишүүд энэ үед олон болов.

Саяхан даа, П.Анужин гишүүн болоод удаагүй байхдаа өөрийгөө “00” ороод ирсэн тухайгаа ичгүүр, сонжуургүйгээр цахим орчинд тайлагнаж, олон нийтийн хөх инээдийг барсан удаатай. Нэг ёсондоо ичих булчирхайгүйгээр өөрийгөө өмөөрч байгаа хэлбэр энэ. Эрхэм гишүүн ийм шальдар булдар зүйл ярьж, тайлагнаж суух ямар их завтайгаа харуулсан.


Шинэхэн гишүүн Б.Чинбүрэн “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн газрын “дайн”-д мордов” гэсэн сүржин гарчигтай, даржин мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлүүлсэн. Тэрбээр хотын даргыг дагуулж, ГАЗРЫН ДАЙНД МОРДОЖ БУЙ дайчны дүрээр өөрийгөө андуурсан юм. Дайнд өөрийн биеэр мордох нь гишүүний хийх ажил биш гэсэн шүүмжлэлийн хариуд ухарч цуцахгүй тэмцэнэ гэгчлэн сошиалаар өөрийгөө бушуухан өмөөрнө лээ.


УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ч мөн түүнтэй адил. Өөрийгөө ХЯНАЛТ ТАВИХ, ЗАХИРГААДАХ, ҮҮРЭГ ӨГӨХ, ЗАГНАХ, БУСДЫГ ОМОГДОХ субъект гэж андуурав. Хэдхэн хоногийн өмнө Завханд ажиллаж засаг даргад хугацаатай ҮҮРЭГ ӨГЧ, бас болоогүй десант хувцас өмссөн зургаараа нүүр хуудсаа чимсэн юм. Эл үйлдлийнхээ хариуд тэр ч мөн олон нийтийн шүүмжлэлд булуулсан. Шүүмжлэлийн хариуд бас л дуугүй өнгөрөөгүй. “Би бэлтгэл офицер цолтой хүн юм аа” хэмээн инстаграмм хуудсаараа хариу барив.


Өчигдөр/2020.08.17/ Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр төрийн дуулал эгшиглэхэд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн халаасандаа гараа хийн зогссон, утсаа оролдож буй зураг цахим орчинд тархсан. Үүний хариуд тэрбээр, “Өглөө нээлтийн үеэр утсаа хаагаад, хувцсаа янзлаад гараа зүрхэндээ авах хоорондох зургуудыг тавиад сошиалаар шүүмжлэл явжээ. Шүүмжлэлийг хүлээж авна аа. Гэхдээ цааш нь бүтнээр нь харуулсан зургийг доор орууллаа” хэмээжээ.


Тэд ерөөс цахим орчинг ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХ ТАЛБАР гээд ойлгочихож. Дээрээ төсөв тасарч, доороо ард түмэн ажилгүйдэж, аж ахуй нэгжүүд нь цалингаа өгч чадахгүй үүд хаалгаа барьж байгаа ийм үед гишүүд цахим орчинд попрох, өөрийгөө өмөөрөх завтай суугаа нь харамсалтай. Төр төлөөл гэж сонгосон түмэн олныхоо шүүмжлэлийг ч хүлээж авах чадваргүй. Өнөөгийн парламентад эмзэг дэлбээнүүд их болж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэтгүүл зүй ч новш болж дээ щааваас даа

Зочин
Зочин

Энэ хоосон толгойтой МАН ы томчуудтай явдаг шуналтай бегсний хvvхнvvд биднийг удирдахаар яаж монгол еедлех вэ дээ. Бегс беереерее эрчvvдийг базсан авгай нар. Улстерчид нууц амрагуудаа арай дэндvv eeд татаж монголчуудыг доромжилж бна.

Zochin
Zochin

анужин ч худал ярихдаа мэргэжлийн хүн дээ. тун түвэггүй. худал ярьж байгаад л улсын их хуралд гарсан хүн шүү дээ. юу сайн хийж чадна, худал ярьж л сайн чадна даа.

Зочин
Зочин

Ануужин бол Баярсайхантай японд заваарч байсан, монголд ирээд японыг их мэдэгч болж монгочуудын толгойг үгүйээ мөн их эргүүлж залиллан хийж мөнгийн хуйльсан, олон гэр бүл буснуулсан, дашрамд японоор муу ярьдаг юм билээ

Zochin
Zochin
Reply to  Зочин

харин тийм

Хэцүүхэн 2 эмэгтэйдээ,ануужин баярсайхан 2 ....
Хэцүүхэн 2 эмэгтэйдээ,ануужин баярсайхан 2 ....

ану бол зүгээр л сандалын бөглөөс,санал хураалт явагдахад өлхөөн биеээ үнэлэх 1-н.
баярсайхан бол ёс суртахууны догодолтой ихээхэн эвгүй эмэгтэйдээ:БОловсролын яамны ТНБД байхдаа яаж аашил авирлаж байлаадаа...
За,нөгөө 2-ыг үнэндээ мэдэхгүй

Нутгийн хүн
Нутгийн хүн

Ийм зүйл бичиж тэрийг нь уншаад сөрөг коммент бичиж байгаа хүмүүс бол дандаа ялагдагсад..

яяя
яяя

эгүүрийхэн болъёоо ийм инээдтэй юм бичиж суухаа хха. арай өөр юм унших нь уу гэтэл бас л нөгөө хов жив

Зочин
Зочин

Одоо яахавдээ өөрсдөө МАНгартаж сонгосон Дэлбээнүүд ш дээ

Зочин
Зочин

Энэ Баярсайхан гэж хүн гишүүн байна гэхээр утга учиртай зүйл даанч алга новш

Зочин
Зочин

УИХ гишүүн хүн Сошиал дээр элдэв тайлбаргүй. Ард түмний төлөө завгүй баймаар байна. Ард түмний төлөө биш өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьж байгаа нь энэ нийгмийн гутамшигууд юм.

Зочин
Зочин

Өөрсдөө сонгочихоод өөлөөд олон талаас нь хэмлээд байлгүй засаад залруулаад явцгаая . хүн бүрт таалагддаг хүн гэж байхгүй шүү дээ

Зочин
Зочин

Өмхий тэнэг малнууд

Зочин
Зочин

Монголын хувь заяаг шийдэх хууль батлах кноп дарах эрхтэй туниа муутай дэлбээнүүд гэж байгаа шүү бүүр

Зочин
Зочин

Шинэхэн гишүүд хуулиа эрх болон үүргээ сайн уншиж судлах
Гадна хэлбэр хөөхөө болих, хэтэрхий их эрх мэдэлд хүрсэн гэж бодохбн оронд хийх ажлаа төлөвлөж хийгээд ирээдүйн хариуцлагаа бодож тооцох

Би Монгол хүн
Би Монгол хүн

Зөв ш дээ. Тэгээд ардчилсан намын Наранхүү шиг юу ч хийхгүй, хуралдаа ч суухгүй улсаас цалин хусаж байх ёстой юм уу?.

Цаг хугацаа
Цаг хугацаа

Тархины тураалтай ийм МАН гарууд сонгосон өөрсддөө гомд.Одоо наад ирваанууд чинь улам дордоно

Зочин
Зочин

Бичих юм олдоггүй юм уу. Монголын сэтгүүл зүй ийм ядуу сэтгэлгээтэй болчихсон бмааргүй юм???? Энэ Эгүүр сайт бас арай л өрөвдөлтэй мэдээ бичих юмаа.

Зочинкк
Зочинкк

хөтлөгч хүншд янханг яагаад гаргачихсан юм халтаруд

Зочин
Зочин

Shar medeeg hugjuulj hun shantaachildag tsag ungursun

Зочин
Зочин

Энэ одоо мэдээ юу мэргэжлийн сэтгүүлч бичсэн л гэж битгий хэлээрэй

Зочин
Зочин

Гэхдээ хүнийг өмссөн зүүсэн, эсвэл аль нэг үйлдлийн эхлэл төгсгөлийн зураг аваад доромжоод байх нь ч өөрөө ёс зүйгүй хэрэг гэдгээ сэтгүүлчид өөрсдөө мэдэж байх хэрэгтэй.

Зочин
Зочин

УИХ-ын гишүүн гээд заавал бусдын доромжлолын бай болоод дуугай суух ёсгүй шүү

Zochin
Zochin

Chinburen gedeg hun ch dee,mungunii l Emch yum shig bgaan,bayachuudad bol sain uilchildeg yum shig bgaan

Зочин
Зочин

ingeed bichij bgaa ta uuriiguu har! Setguuli zui bol tednees dor, hachin2 hog niitlene. Oligtoi medee olddogguin bhdaa!!! uneheer ta nariig uruvddug. Yaltai!!!

Энхмаа
Энхмаа

Ёс зүй муутай мэдлэг мэргэжил муутай хүмүүс УИХ-д сонгогдсоны гай. Хүрэлсүх нэг иймэрхүү л төрийн түшээдийг гаргаж ирж дээ. Төрийн түшээ болчихоод хагалгаа хийнэ гэж андуура, төрийн түгээ болчихоод хамгаалалтын хувцас өмсөх зэрэг нь буруу

How jiw mn
How jiw mn

Hehe yu bicheed bgaa m#l wee

zocin
zocin

olon saiduudig zailuulmaar bna hudalch hulgaichud olon bna

зочин
зочин

тайлбар бичихгүй гээд яах ёстой байсын. Сошиалыг тэгээд өөр юунд ашиглах ёстойн. Тэнэг сэтгүүлч. Бас энэ дандаа Анужин ийм тийм гэж гоншигнодог балай авгай эсвэл балай авгай шиг залуучууд өөрсдөөсөө ичээсэй. Ямар муухай атаа хорсол вэ

Зочин
Зочин

Ийм ч сэтгүүл зүй байх гэж

Наран
Наран

Чинбүрэн сайн ажиллаж байна. Битгий атаархаач. Энэ УИХурал хариуцлагатай болсон байна

Bulgan
Bulgan

Javhlan ymar ch bsan toriin duulal ehleed 5 sekunt utsaa bas garaa krmandaa hiij uzsen toriin duulal yvj ehelsen l bol tseh zogsoh l heregtei Puntin yaj bailaa daa manaihan toriin duulaliin utag uchiriig medehguil daa estoi uhernuud

Зочин
Зочин

Ed nariig songoson tenegvvd maluud yagaaad iim teneg baidag bna aa

Иргэн
Иргэн

зүгээр л жишээ цааш нь юу болох бол. Ийм л новшнуудыг сонгож байдаг

зочин
зочин

бид сонгосон харж л байна

Холбоотой мэдээ

Back to top button