Нийгмийн

ШҮҮХИЙНХНИЙ ДАРААГИЙН БАЙ: “Гишүүний нэр төрөө барьцаалсан” Д.Дамба-Очир

Монголын шүүхийн машин улстөрчдийг машиндаад эхэлчихсэн. Сүүлийн ганц хоёрхон сарын дотор арван хуруунд багтахааргүй олон улстөрчийг “аавын хаалга” руу чиглүүлсэн үйл явдлууд өрнөлөө. Тодруулбал, С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Хурц, Г.Эрдэнэбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын улстөрчид шүүхээс ял сонсоод байна.

Шүүхийн машин одоо ЖДҮ-чид рүү чиглэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан бүх ААН, улстөрчид асуудалд ороогүй. Шүүрэн шанагаар шүүж, сайнтай муутайгаар нь нэлээд ангилж эрэмбэлж 116 ААН-д хамаарах хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болсон. Гишүүдийн 50 гаруй хувь нь ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон ч, Г.Солтан гурав, Б.Ундармаа 2.8 жилийн ял сонссон.

Тэгвэл дараагийнх УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг гэлцэж буй. Түүнд холбогдох шүүх хурал /2020.08.12/ болсон ч, өмгөөлөгчөөсөө татгалзсанаар долоо хоногоор хойшилсон юм. Өнөөдөр /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон.

Түүнийг шүүж байгаа хэргийн кейс их сонин. Тэрбээр “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь барьцаа хөрөнгөний оронд өөрийн УИХ-ын гишүүний гарын үсэгтэй бичгээр баталгаа гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл гишүүний нэр төрөө барьцаалсан анхны тохиолдол болж байгаа гэдгээрээ сонин.

Гэвч тэрбээр ЖДҮ-гээс зээл аваагүй гэдгээ хэлж, асуудлаас булзах гэж удаа дараа оролдсон ч эцэст нь ийнхүү шүүхээр орж буй юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button