Нийгмийн

ТОДРУУЛГА: Сайд нарт буу тараадаггүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зэвсэгт хүчний Хээрийн команд, штабын сургалтын үеэр цэргийн хувцас өмсөж, гар буу агссан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.

https://soundcloud.com/eguur-mn/bwapwqwu5eui?ref=clipboard

Дайран дээр давс гэгчээр БСШУ-ны сайд асан, одоо АНУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудаснаа, “Засгийн газрын гишүүдэд гар буу өгдөг. Одоо ч надад бий” хэмээн жиргэсэн нь олны анхааралд өртөж, ярианы сэдэв болов.

Иймд Засгийн газрын гишүүдэд үнэхээр гар буу өгдөг эсэх тухай асуудлыг бид холбогдох албаныхнаас тодруулахыг зорьсон юм.

Хамгийн түрүүнд бид Батлан Хамгаалах Яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржтой холбогдсон юм.

Тэрээр энэ тухай “Засгийн газрын гишүүдэд галт зэвсэг тараадаггүй. Нарийн зүйлсийг Зэвсэгт хүчний жанжин штаб хэлж өгнө” гэсэн юм.

Үүний дагуу ЗХЖШ-ын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзоригтой холбогдоход “Засгийн газрын гишүүдэд буу олгодог асуудал байхгүй. Дээр үед бэлтгэл үүрэгтэнд сургуулилтын үеэр буу тарааж байсныг үгүйсгэхгүй. Түүнээс биш одоо буу тарааж байгаа асуудал байхгүй” гэв.


ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛИНД ТУСГАСНААР: "гар буу” гэж 100 метр хүртлэх зайд хөнөөх чадалтай, 20 сантиметр хүртлэх урт гол төмөртэй галт зэвсгийг хэлнэ.

 17  дугаар зүйл. Галт зэвсэг авч явахад тавих шаардлага

  • 17.2. Хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсэг авч явахыг хориглоно.
  • 17.3. Галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах ба аюулгүй байдлыг хангаж, сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна.

21 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

  • 21.1.1. иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 4.1-д заасан галт зэвсэг хууль бусаар олж авсан, эзэмшсэн, ашигласан бол иргэнийг 30000-50000, хуулийн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;
  • 21.1.6. энэ хуулийн 10.2-т зааснаас бусад тохиолдолд хот суурингийн газарт галт зэвсэг ашигласан бол 30000-50000 төгрөгөөр торгох;
  • 21.1.9. галт зэвсэг авч явах журам зөрчсөн иргэнийг 5000-10000 төгрөгөөр торгох;

Тэгэхээр журамдаа Засгийн газрын гишүүдэд буу тараадаггүй болж таарлаа. Буу авсан гээд байгаа АНУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр ямар ар өврийн хаалгаар хэнээс галт зэвсэг авч өвөртлөв. Иргэдийн зовлогоо зовоож олсон хэдэн төгрөгийг татвар нэрийдлээр авч, түүгээрээ “амьд пабжи” тоглодог эрхмүүд гарч ирж тайлбар тавина уу.


ӨМНӨХ КОНТЕНТ:

"Ё.Отгонбаяр: Засгийн газрын гишүүдэд гар буу өгдөг, одоо ч надад бий” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-08-25 08:05

юу гэж тараахвэ дээ Отгонбаяр гэж нэг пялдага юм

Зочин
Зочин
2020-08-25 11:33

Буу тарааж өгдөг болоод л Отгонбаяр надад ч гэсэн байгаа ш дээ.Буянгийн Жагаа гар буугаа хөөцөлдөж олж авмаар юм шигээ. Отгонбаяр шиг аваад хадг�##�чихгүй юу даа.Хэрэг болно ш дээ.

Зочин
Зочин
2020-08-25 11:35

Хошногоны �##�чуур өг

Зочин
Зочин
2020-08-25 12:31

модон топор гэдэг хочиндоо айхтар эмзэглэдэг юм гэсэн �######�уул. тэгээд элдэв төмөр ширэмний хоббитой болчихгүй юу

Shudraga yos
Shudraga yos
2020-08-26 06:43

Huulia uursduu ulandaa hiiheer ene uls yaaj huul' heregjuuleh bilee, Het ih poproh ch sainii temdeg bish shuu dee.

Зочин
Зочин
2020-08-26 10:59

ХУУЛЬ БУСААР БАЙЛДААНЫ ГАЛТ ЗЭВСЭГ ХАДГАЛЖ ЯВАА ХҮМҮҮСИЙГ ШАЛГААЧ

Зочин
Зочин
2020-08-27 08:33

Энэ сайд бхдаа маш их хулгай дээрэм луйвар хийсэн одооАНУ Д ЭС хийгээд ядаосан монголчуудаасаа хахууль авч пээдийж бна АТГ ш�##�гаж өгөөч

gggggggg
gggggggg
2020-08-27 21:05

otgonbayar atsssss. usa d ahiad suuchhh sanaatai palidagtaad bgrai

Холбоотой мэдээ

Back to top button