Нийгмийн

Хоёр настнуудаа ЖИЙЖ, сурагчдаа ХӨСӨР ХАЯСАН түр журам

Өнөөдөр /2020.08.25/ УОК болон Эрүүл мэндийн яамны хуралдаанаар шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа болон сурах бичиг, хүүхдүүдийн дүрэмт хувцасны асуудал зэргээр хэд хэдэн зүйл тодорхой болов.

Тодруулбал, БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийн асуултад:

“БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалыг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно” гэсэн юм.

Мөн Засгийн газар болон салбар яамных нь зүгээс сургуулийн хүүхдүүдийн хичээллэх хуваарийг есдүгээр сарын 21-ныг хүртэл дагаж мөрдөх, ингэхдээ таван өдрийн гуравт танхимаар, үлдсэн хоёр өдөрт теле хичээл хэлбэрээр үзэх, анги дүүргэлтийг 20-25 байлгахаар зохицуулалт хийх тухайгаа мэдээлсэн.

Харин цэцэрлэгийн тухайд шинээр элсэх хоёр настнуудыг авахгүй бөгөөд 3-4 настныг тодорхой хязгаартайгаар, сургуулийн өмнөх боловсролыг эзэмших 5 настнуудыг бүгдийг хамруулахаа мэдэгдсэнийг бүгд санаж байгаа болов уу. Хэрэгжилтийг сайжруулах үүднээс хоёр хүртэлх насны хүүхдийг элсүүлсэн хувийн болон улсын хэвшлийн цэцэрлэгүүдэд зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаа ч сануулсан.

Гэвч энд нэг зүйл маш тодорхой бус байна. Сургууль болон цэцэрлэгийн хуваарьт өөрчлөлт оруулахыг дэмжиж болох ч, эцэг эхчүүдийнх нь ажлыг хэрхэх тухай хэн ч, юуг ч эс дуугарав. Тэдний гаргасан шийдвэрээр эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дагаад ажлын хоёр өдөр нь амарч, харин хоёр настнуудтай ээжүүдийн хувьд хүүхдээ дагаад гэртээ сууна гэсэн үг. Гэртээ суух эхчүүд санхүүгийн зохицуулалтаа хэрхэх вэ?

Эс бөгөөс хараа хяналтгүй гэртээ үлдсэн хүүхдүүд наанадаж ахуйн осол аваарт өртөх, цаанадаж сайн таньж мэдэхгүй хүнээр харуулж байгаа нь өөр олон аймшигтай хүчин зүйлсэд өртөхийг үгүйсгэхгүй. Иймд холбогдох яам, албаны хүмүүс сургууль болсон цэцэрлэгийн хүүхдүүдэд холбогдох ТҮР ЖУРМАА эцэг эхчүүдийнх нь ажилтай уялдуулах, арай илүү амьдралтай гарц, гаргалгааг боловсруулмаар байна. Иймэрхүү зохицуулалтаас үүссэн эрсдэлийг салбар яам нь хариуцаж, хохирлыг төр дааж чадах уу?

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 001
Зочин 001
2020-08-25 17:51

Төрөөс 3 хүртэлх насны хүүхдээ харах хуулийн зохицуул�##�ттай. Яагаад заав�##� мушгин гуйвуулаад байгаа юм бэ. Бана насны хүүхдийг өвчин эмгэг тусахаас л болгоомжилсон байна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button