НИЙГЭМ

Ц.Алдармаа: Би аавыгаа зовоосон өөдгүй охин

Жүжигчин Ц.Алдармаа өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” нэртэй уран сайхны кино бүтээжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Би аавыгаа зовоосон өөдгүй охин. Ээж аавынхаа харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь өвтгөж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн би муу охин.

“Амьдын хагацал гэж үхсэний хагацалаас ч хэцүү байдаг юм байна” гэж аав минь шагширч суусан гэдэг.
Гэхдээ ааваа: Та минь байсан болохоор л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа.

Ээжийгээ би зовоосон би муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө “Би босох ёстой” гэж шүд зуусан амьд бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй ээ ээжээ. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань, аягалж тависан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгүйг хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэрээ мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ.

Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч “Ээжийг минь л миний дэргэд авч ирвэл өөр юу ч хүсэхгүй” гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.Үхье гэж бодоход үр минь даанч харам юм байна лээ.
Би хайртай дотныхоо олон олон хүмүүсээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг юм шүү. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй.
Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тиймээ би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд бүсгүйчүүд дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж “Эхиймаа” уран сайхны киногоо хийсэн билээ” гэж нийтэлжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сайн байна
сайн байна
2020-09-03 09:26

Амжилт хүсъе. ӨӨРИЙНхөө �##�дааг ухамсарласан ухаантай хүнд баяр хүргъе. ИХЭНХ хүн �##�даагаа ухамсарлаж чаддаггүй юм.

Back to top button