Нийгмийн

Засаг даргынхаа хадланд яваад буцах замдаа сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус багийн Засаг дарга Г-д 08.26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очжээ.

Ингээд 08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу буцах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 10:59 тус аймгийн ОБЕГ цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус багийн “Бозоот” гэдэг газраас “Цагаан чулуутын-Эх” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, “Улаан чулуут” гэдэг газраас “Хүрээт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ter
Ter
2020-09-04 09:29

Хөвсгөлийнхөн их �##�га болох юмаа. Байнга л

засаг ноён
засаг ноён
2020-09-06 07:56
Reply to  Ter

2 уншиж байж хагас дутуу ойлгов. Ер нь бол засаг даргын ажлыыг ц�##�интай ч юм уу ц�##�ингүй ч юм уу хийж байсан нэг хүн илбэдсэн мэт �##�га болж, хамт байсан хүн нь чөтгөр авч явсан би биш л гэх гээд байх шиг.

Зочин
Зочин
2020-09-05 21:26

Сэтгүүлч ч гэж дээ чааваас. Тус аймгийн ОБЕГ гэшш. ОБЕГ гэдэг Онцгой байдлын ерөнхий газар гэж байгаан. Аймгуудад газар, хэлтэсүүд байдаг юм м�##�аа. Боловсрол муутай, явцгүй гарууд энэ сэтгүүлзүйг нээрээ гутааг доромжилж байна даа.

Zovhin
Zovhin
2020-09-06 11:36

Ene setguulchiin.echigder. bichseniig olon.dakhij. unshaad ch.oilgoogyi. sayiin.bichlegees. oilgoloo

Hmm
Hmm
2020-09-06 16:02

Todorhoi hamt yvsan uls n uuj ideed heruul margaan hiiged nuhchihsan l bnshd tegeed tsogtsosiin nuuchad alga bolson gehshig

Холбоотой мэдээ

Back to top button