Нийгмийн

Хашаандаа 36 ширхэг тарваганы тулам хадгалж байжээ

Архангай аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд хууль бусаар тарвага агнах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, аймгийн төвд тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Экологийн ажил хариуцсан байцаагч нар хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 

Хяналт шалгалтын үеэр есдүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэбулган суманд оршин суудаг иргэн “Э” нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа 36 тооны тарваганы нойтон тулам иргэдээс худалдан авч хадгалж байсныг хураан авч, зөрчлийн хэрэг нээн, Зооноз өвчин судлалын төв рүү хүлээлгэн өгжээ.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг.

Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн цагдаагийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button