ХУУЛЬ

М.Сономпилийг энэ лхагва гарагт шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр /2019.07.22/ Эрчим хүчний сайд асан М.Сономпилд эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ийн яллах дүгнэлт үйдсэн гэв. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 11:00 цагт шүүх хуралдааныг товлосон байна.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button