Нийгмийн

KFC “Өлөн бай” рекламдаа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглажээ

“Таванбогд” групп KFC-гийн салбарыг Монголд байгуулан, үйл ажиллагаа явуулдгийг хүмүүс сайн мэднэ. Сүүлийн үед “Өлөн бай” гэсэн сурталчилгааг хотын энд, тэндгүй байрлуулсан олны дургүйцлийг төрүүлээд буй. “KFC идсэнээс өлөн байсан нь дээр”, “Монголчуудыг өлөн бай гэж тавлаж байгаа юм уу” гэх мэтээр дүгнэж буй. Яг ямар утга илэрхийлж, хүмүүст юу ойлгуулах гэсэн санаа нь бүрхэг. KFC “Хамтдаа зөвд өлөн байж, эерэг бүхнээр энэ нийгмээ дүүргэе” гэж тайлбарласан. Мөн “Дутуугаа дүүргэ” гэж тодотгосон.

Тэгвэл KFC өөрсдөө “Өлөн” үйлдэл хийж, бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглажээ.

https://www.facebook.com/KFC.Mongolia/videos/651075695847880

“Mongolian next top model” шоунд оролцсоноор нь сайн мэдэх “Jerry” энэ талаар “За, энэ бүр арай тэвчээр барагдуулж, бухимдуулж байна. Миний бөөн хөдөлмөр болж, ямар ч ашиг сонирхолгүй “Play time-2018”-ын тухай хийсэн бичлэгээс хэсэг дүрснүүдийг ямар ч зөвшөөрөлгүй, хулгайгаар татаж оруулж, HYB гэсэн патенттай логог маань устгаад өөрсдийн KFC гэсэн логог тавьсан байна. Дундуур нь тахианы бичлэг оруулж, зар сурталчилгаа хийсэн байна. Бас миний нүүр царайг ичихгүй ашигласан. Энэ том том байгууллага жинхэнэ “Өлөн бай” гэдэг маркетингаар ажилладаг юм уу, хаашаа юм бэ.

Өнөөдөр уран бүтээлч гэдэг хүний оюуны хөдөлмөрийг хүндлэхгүй, үнэлдэггүй “Энэ яадаг юм бэ” гэсэн хандлага үнэхээр уур хүргэж байна.

Анх л 2017 онд “Genсo Tour Bureau” “Hunnu music festival”-ын сурталчилгаанд Томигийн бүжиглэж байгаа бичлэгийг Youtbe-ээс зөвшөөрөлгүй, мөнгө өгөлгүй татаж аван, ашигласан. Тухайн үед асуудлаа залруулах гээд ярьж байхад “Манайх артистуудад мөнгө өгдөггүй. Зөвхөн бартер ярьдаг” гэж доромжилсон. Ерөнхийлөгчийн охин гэдгээрээ дээрэлхээд байгаа юм уу “Монгол жижигхэн шүү” гэсэн сүрдүүлсэн хариу авсан.

Ер нь хамтран ажиллахыг хүсэж байна, та нарын мэдрэмж үнэхээр гоё гэж хошгируулж дуудчихаад яг уулзах болохоор хөдөлмөрийн хөлс буулгах гэж доромжилж, гэрээний дагуу төлбөр тооцоогоо цагтаа өгөхгүй араасаа гуйлгадаг. За яах вэ гээд тэвчээд явж байтал олон олон удаа ийм том байгууллагад дээрэлхүүлж явсан. Одоо ийм юмыг тэвчихгүй. Толгойгоо ашиглаж талхаа олдог уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийг хүндэлж эхэлмээр юм. Хүндлэлээс эхэлж манай Монгол хөгжинө өө” гэжээ.

https://www.facebook.com/jerry.baatarchuluun/posts/3557002347695124

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ойн
Ойн
2020-09-28 13:18

Маш зөв шүү. Өнөөдөр Монголд зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн хулгай багагүй гарах болсон нь анхаар�##� татаж байгаа. Хамгийн ичмээр нь нэр хүндтэй байгууллага, �##�дартай уран бүтээлчид тэргүүн эгнээнд нь шан татан түүчээлж ардаас нь нэрд гарч байгаа з�##�уус мөр дагаж яваа. Энэ т�##�аар нэлээд баримт байгаа. Монгол Улс Оюуны өмчийн хуулиа хэрэгжүүлж хүний оюун санааны үнэт зүйл болон идейг хамга�##�ах цаг болсоон.

Холбоотой мэдээ

Back to top button