KFC брэнд: Дөрвөн бяцхан зүрхийг хайраар дүүргэлээ
Дэлхийн брэнд KFC-ийн хамт олон “Зүрх мартахгүй” төслийг дэмжин дөрвөн хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж бяцхан зүрхүүдийг хайраар дүүргэн амьдрал бэлэглэлээ.
2021 онд “Дүүргэ” компанит ажлыг анх санаачилсан цагаас хойш жил бүр “Зүрх мартахгүй төсөл”-д хувь нэмрээ оруулан бяцхан зүрхүүдийг хайраар тэтгэх их үйлсэд 300 гаруй сая төгрөгийг зориулж 19 хүүхдэд амьдрал бэлэглэжээ.
Хойч үеэ хайраар тэтгэж, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжихэд хувь хүн болон байгууллагуудын чин сэтгэл, тусламж нэн чухал тул нийт хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудыгаа уг төсөлд нэгдэж бяцхан зүрхийг хайраар дүүргэхэд хувь нэмрээ оруулахыг KFC брэндийн зүгээс уриалж байна.
"Зүрхний төрөлхийн гажиг" оноштой зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө дөрөв дэх жилдээ амжилттай үргэлжилж байна.
Олон улсын статистик тоо баримтаас харахад 1 мянган төрөлт тутмын 8-д "Зүрхний төрөлхийн гажиг" оноштой хүүхэд мэндэлдэг бол 2020 оны байдлаар Монгол улсад 100 төрөлт тутмын 1-д зүрхний дутуу хөгжилтэй хүүхэд мэндэлж буй харамсалтай тоон үзүүлэлт бүртгэгджээ. Манай улсад жилд дунджаар мянга орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд мэндэлдгээс 200-300 хүүхэд нь мэс засал нэн шаардлагатай оноштой юм байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.