НИЙГЭМ
Айлын хашаанд 24 тонн хураалгаатай өвс шатжээ

ХОНОГИЙН МЭДЭЭ: Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан багийн “Дуут” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ тус сумын харьяат иргэн С-ийн хашаанд хураалттай байсан 24 тонн өвс 10.07-ны өдрийн 05:30 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Иймд хадлан бэлтгэгч иргэдэд намар цагт гал түймрийн аюулаас сэрэмж, болгоомжтой байхыг анхааруулж байна.
өвлийн бэлтгэл үү? хайран м#### сүрэг хэн гэдэг м#### нь цог шидсэн бол доо.