Нийгмийн

Голд сэлж байгаад живсэн иргэний цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” голд сэлж байсан 21 настай эрэгтэй живж, харамсалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” хэмээх газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд хоёр хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн, таван автомашин, хоёр завьтайгаар энэ сарын 25-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”, “Ногоон булаг,, “Баян-Эрхэт” гэдэг газар болон Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан”, “Ялаатын-Ам”, “Тээлийн-Ам” гэдэг газар хүртэл нийт 160 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Ийнхүү өдрийн 16:47 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн-Ам” гэдэг газраас (осолдсон газраас зүүн урд зүгт 160 км-т) “Сэлэнгэ” мөрний салаанаас иргэн М (21 настай, эрэгтэй)-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2019-07-27 06:54

ОН гарсаар 55 хүн усанд осолдлоо гэнэ. БИД өөрсдөө л чадахгүй байж ҮЕРТЭЙ УС руу орж, живж байгаа шүү. ХЭН ч ТА ҮЕРТЭЙ УСАНД ОР гэж �##�бадаагүй шүү. ЭНЭ бол гэнэтийн ОСОЛ БИШ. ХАРИУЦЛАГАГҮЙН ОСОЛ шүү. АРАХЙ ч дээ. ДЭНДҮҮ байна.

StevSlarie
StevSlarie
2019-11-21 15:19

Order Generic Doxycycline Cialis Levitra Oder Viagra [url=http://brandciali.com]cialis for sale[/url] Metoprolol Provera For Sale Mastercard Accepted Low Price

Холбоотой мэдээ

Back to top button