ДЭЛХИЙ

Эртний Египетийн сүмийг бүхэлд нь нөхөн сэргээжээ

Нил мөрний зүүн эрэг, Луксор хотоос өмнө зүгт 55 километрийн зайд Эснагийн сүм оршдог. Хүн төрөлхтөн хоёр зууны өмнө Эснагийн сүмийг анх олж байсан бөгөөд дотор нь 2000 жилийн өмнөх Египетийн тухай нууцууд хадгалагдаж байсан юм.

2018 онд Эсна хийдийг бүхэлд нь нөхөн сэргээх ажил эхэлсэн байна.

“Ancient Origins” вебсайтад нийтэлснээр бол Тубигений их сургуулийн Египет судлалын профессор Кристиан Лейц 15 хүнтэй сэргээх ажлын багийг удирджээ.

Анх уг хийдийг Франц гаралтай Египет судлаач Серж Саунерон Эснад малтлага хийж байхдаа дотор нь байсан үнэлж баршгүй ач холбогдолтой бичээсүүдийг бүхэлд нь харж чадаагүй байна.

Нөхөн сэргээх ажил явагдан бичээсүүдийг дарж байсан шороог цэвэрлэж, өнгийг нь сэргээснээр Түүхчид Эснагийн бичээсүүдийг шинээр судлах боломж гарчээ.

Лейц болон түүний хамтран ажиллагчид уг хийдийг барьж дуусгахын тулд эртний Египетчүүд 200 гаруй жил болсон гэж таамаглаж байгаа юм.

Сүмийн тааз шөнийн тэнгэрийг дүрсэлсэн сийлбэртэй бөгөөд бичээсүүдийг  сэргээн тайлж уншихад урьд өмнө нь мэдэгдээгүй байсан эртний Египетчүүдийн зарим од эрхсүүдийн нэршлийг олжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button