Нийгмийн

МАРШРУТ: Халдвар авсан жолооч Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явжээ

“Автобус нэг” ОНӨААТҮГ-ын жолооч коронавирусийн халдвар авсан тухай бид өмнө мэдээлсэн. Сүүлийн мэдээллээр халдвар авсан автобусны жолооч Ц нь “Рапид мед” эмнэлгийн бариач эмэгтэйн хавьтлын хавьтал аж. Одоогоор тухайн жолоочийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд тухайн баазын өглөө болон оройн ээлжинд гардаг 150 гаруй жолоочоос шинжилгээг авч байгаа аж.

Зорчигч тээврийн нэгтгэлийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Цэнд хэвлэлд өгсөн тодруулгадаа тухайн жолоочийн сууж явсан автобусны кабин нь битүү, тэрчлэн амны хаалттай байсан тус эрсдэл бага хэмээжээ.

Тухайн жолооч хамгийн сүүлд Ч-58, Ч-11 чиглэлийн шугамд явсан бөгөөд Ч-58 нь “Мишээл экспо-Дүүхээ дэлгүүр” , Ч-11 нь “Хужирбулан-Монгол кино” чиглэлд явдаг аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button