НИЙГЭМХУУЛЬ

Алт олборлохоор ухсан нүхэндээ унаж газар дээрээ амиа алджээ

Алт хууль бусаар олборлодог байсан иргэн ухсан нүхэндээ унаж, нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх нэртэй газарт хүн нас барсан байна гэсэн мэдээллийг долоодугаар сарын 29-нд иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай 31 настай эрэгтэй А нь алт олборлож байх үедээ нүхэнд унаж газар дээрээ нас барсан байжээ.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар талийгаач А нь алт олборлодог байсан ухсан 32 метрийн нүх рүү унаж нас барсан гэлээ. Түүнчлэн “Бор хавцал” гэх нэртэй газарт алтны уурхай хэд хэд байдаг бөгөөд тэнд хууль бусаар алт олборлож хоолоо залгуулдаг маш олон хүн байдаг аж.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button