Нийгмийн

Найз охиноо 13 давхраас түлхсэн О.Боргил БАТЛАН ДААЛТААР гарчээ

Найз охиноо 13 давхраас түлхэж амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа О.Боргил 20 гаруй хоногийн өмнө мөрдөн байцаагчийн саналаар батлан даалтаар гарчээ.

Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр талийгаачийг гадна нөлөөтэй нас барсан гэдгийг тогтоосон байдаг. Гэвч О.Боргил одоог хүртэл өөрийгөө гэм буруугүй, найз охиноо “амиа хорлосон” гэж мэдүүлсээр байгаа аж.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.

Талийгаач Ц найз залуу О.Боргилтой 2018 оны 10-р сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн байдаг. О.Боргил талийгаач Ц-г зодож, дарамталдаг байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлж байсан. Найз залуу О.Боргил нь талийгаачийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр уруулыг сэтэрч, биеийн бүх хэсгийг нь хөхөртөл зодсон байна. Зодуулсаныхаа дараа орныхоо хөнжил, цамцан дээр нь асгарсан цусны болон бусад зургийг найз охин руугаа фэйсбүүкийн чатаар явуулж байжээ. Найз нь түүнийг хадгалж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад нотлох баримт болгон өгсөн аж.

Одоогоор сэжигтэн О.Боргил гадуур байцаагдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар.
Баатар.
2020-02-03 18:43

Өөрийг нь түл.

Холбоотой мэдээ

Back to top button