Нийгмийн

Хүний амь хөнөөж, газарт булсан дөрвөн этгээдийг баривчилжээ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт үл таних хүний цогцос олдсон байна. Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилжээ.

2019 оны долдугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Өвөрхангай аймгийн Богд сум долдугаар багын нутаг дэвсгэрт  эрэгтэй хүний амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э”-г гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон байна. Хэргийг тухайн аймагт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нар үйлдсэн байж болзошгүй байгаа аж.

Тэднийг аймгийн цагдаагийн байгууллага дайчлан баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-10 18:52

Venta De Cialis Por Internet [url=http://cialibuy.com]Cialis[/url] Comprar Cialis Con Mastercard Amoxicillin Liquid 125mg

Холбоотой мэдээ

Back to top button