С.Эрдэнэ Ц.Тувааныг чөлөөлж, Ц.Туваан С.Эрдэнийг хөөв

Дийлэнх олон нийтийн мэдэх болсончлон тамгаа булаацалдагч АН хоёр тал болон хуваагдаад буй. Нэгийг нь С.Эрдэнэ, нэгийг нь Ц.Туваан төлөөлөх ч яг хуулийн үүднээс тэдний аль аль нь намын дарга бас хэн нь ч намын дарга биш. Ийм ойлгомжгүй нөхцөлд тэд эвлэрч, нэг шийдэлд хүрэхээс нааш асуудал шийдэгдэхээргүй байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ, Ц.Туваан нарын толхилцоон хоржоонтой хэлбэрээр үргэлжлэв.
Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Туваан нэгдүгээр сарын 29-нд С.Эрдэнийг АН-аас найман жилээр хассугай гэсэн албан бичиг үйлдсэн. Хариуд нь С.Эрдэнэ, “Нэгдүгээр сарын 31-нд Үндэсний бодлогын хороо хуралдаж, дараагийн намын даргын сунгааны бэлтгэлээ базаалаа. Ц.Тувааныг одоо чөлөөлж, явууллаа” гэсэн утгатайгаар жиргээд буй.
Хоёр тал тус тусдаа хэвлэлийн албатай. Тэд бүгд “АН-ын мэдээ” гэсэн имижээр мэдээгээ бэлтгэж, олон нийтэд уншуулж буй. Харин нөгөө талд учир ньюанс төдийлөн мэдэхгүй уншигчид бий. Тэдний ард түмнээ үл хүндэтгэсэн, асар ойлгомжгүй толхилцоон энэ долоо хоногт харин инээдэм ханиадам, хошин шогийн шинжтэй хэлэлцэгдсэн нь олон нийт одоо С.Эрдэнээс ч, Ц.Туваанаас ч уйдсаныг илтгэх мэт.
Процессын хувьд тамга нь С.Эрдэнэд, бүртгэл нь Ц.Туваанд байгаа. Дээд шүүх уг асуудлыг хэлэлцсэн ч С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг хэвээр нь үлдээж, “Дотроо ойлголц” гэдэг мессэжтэй орхисон. АН-ын залуус ч бухимдаж, хэвлэлийн хурал хийх болоод байна.
Энэ долоо хоногт өнгөрсөн дээрх болон бусад онцлох үйл явдлуудын тоймыг энд дарж уншина уу.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэ минь одоо болиоч. Залуучууд ажлаа хийг. Коммунистуудын мэхэд л унаад байх юм ТА НАР ЧИНЬ ЯАХЧИХСАН УЛС ВЭ
Эвлэр, эвлэр. Нам аа сэргээе!
Үхсэн элэнцгийх нь нам.Наад нам нэртэй хогийн тантан дээрээ адилхан хоёр хар хэрээ хоолны шавхруу булаалдаад гуагалцгааж бай цаашаа.АН одоо хэнд ч хэрэггүй.