ДЭЛХИЙ

Энэ долоо хоногт Илон Маскийн хөрөнгө 11,5 тэрбум доллараар нэмэгдсэн

Энэ долоо хоногт Тесла компанийн захирал Илон Маскийн хөрөнгө 11.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Энэ долоо хоногт хамгийн их ашиг олсон тэрбумтнуудын хөрөнгө нийтдээ 74 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бөгөөд тэднээс Илон Маск хамгийн их ашигтай ажиллажээ.

“Piper Sandler” компанийн шинжээч Александр Поттер Тесла компанийн хувьцааны ханш өсөж 1200 ам.доллар хүрнэ хэмээн дүгнэсний дараа тус компанийн ханш 7.4 хувиар нэмэгдсэн байна.

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр бол “Google” компанийг үүсгэн байгуулсан Сергей Брин, Ларри Пэйж нарын хөрөнгө  тус тус харгалзан 10.4 болон 10 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

“Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 3.4 хувиар буурсан боловч эргээд 14 хувиар өссөн аж. “Amazon” компанийн ханш ч гэсэн өнгөрсөн долоо хоногт буураад 4,6 хувиар өссөн юм. Үүний үр дүнд тус компанийг үүсгэн байгуулсан Жефф Безосын хөрөнгө 7,7 тэрбум доллараар нэмэгджээ. Тэрбээр “Amazon” компанийн захирлын суудлаас бууж байгаагаа энэ долоо хоногт мэдэгдсэн билээ.

“Forbes” компаниас хөтөлдөг тэрбумтны жагсаалтад Илон Маск 184.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёр жагсаж байгаа. Харин Жефф Безос 194,7 тэрбум долларын хөрөнгөтэй жагсаалтыг тэргүүлж байгаа аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button