Энэтхэгт усны далан эвдрэн үер болсны улмаас 150 хүн ор сураггүй алга болжээ

Ням гарагт Энэтхэг улсын хойд бүсэд мөсөн гол цуурч унахдаа усан далан мөргөн эвдэлсний улмаас үер болжээ. Тус явдал Уттараханд мужийн нутаг дэвсгэрт болж далантай ойролцоох тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Албан тушаалтнуудын мэдээлснээр бол 150 гаруй хүн ор сураггүй алга болсон байж магадгүй юм. Болсон явдлыг харсан Санжай Сингх Рана “Reuters” агентлагт хэлэхдээ “Ус маш хурдан орж ирсэн, хүмүүст анхааруулах цаг байгаагүй. Би урсгалд түрэгдээд явчих юм шиг л санагдсан” хэмээсэн байна.
Сураггүй алга болсон хүмүүсийн ихэнх нь далангийн ойролцоо ажиллаж байжээ. Уттараханд мужийн цагдаагийн албаны дарга Ашок Кумар Ришиганга усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан 50 гаруй хүн нас амь насаа алдсан байж болзошгүй хэмээсэн юм.

Азаар зарим ажилчдыг ослын бүсээс аварч чаджээ. Аврах баг нуранга чулуугаар дүүрсэн хонгил дотроос 16 ажилчин гаргасан байна. Уттараханд мужийн захирагч Тривендра Сингх Рават хэлэхдээ цагдаа болон цэргийн хүчнийхэн тэдгээр ажилчдын амь насыг аврахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэжээ.
Уттараханд мужид үер болон хөрсний нуралт их болдог бөгөөд 2013 оны зургаадугаар сард 6 болсон үерийн улмаас 6 мянга гаруй хүн нас барсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.